Улсын газарзүйн XXX олимпиад

Улсын газарзүйн XXX олимпиад 2026 оны 4 дүгээр сарын 6–9-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Олимпиадын үйл ажиллагааг дэмжин ажиллах хүрээнд 21 аймаг болон Улаанбаатар хотын 9 дүүргээс шалгаран оролцсон ерөнхий боловсролын сургуулийн багш нарт зориулсан сургалтыг Монголын Газарзүйн Нийгэмлэгээс зохион байгууллаа. Тус сургалтаар Монголын Газарзүйн Нийгэмлэгийн зорилго, үндсэн үйл ажиллагааг танилцуулж, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэх зорилгоор оролцогч багш нарт Монголын Газарзүйн Нийгэмлэгийн гишүүнчлэлийн батламж гардууллаа.Мөн “Улсын газарзүйн XXX олимпиад”-ын дунд ангийн төрөлд шавиа амжилттай бэлтгэн оролцуулж, тэргүүн байр эзлүүлсэн багшид баяр хүргэж, өргөмжлөл болон үнэ бүхий зүйлээр шагналаа.