Үйл ажиллагааны үндсэн чиглэлүүд

Монголын газарзүйн нийгэмлэг нь дараах үйл ажиллааг явуулж байна. Үүнд:

1. Шинжлэх ухааны хурал, зөвлөгөөн, уулзалт, семинар, аялал, экскурс, хээрийн судалгаа зохион байгуулах;

2. Байгаль, нийгэм эдийн засгийн газарзүйн чиглэлээр суурь, хэрэглээний, технологи хөгжүүлэлтийн судалгаа эрхлэх, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх;

3. Уур амьсгалын өөрчлөлт, хүрээлэн буй орчны бохирдол, доройтол, менежментийн чиглэлээр нийгэмд дуу хоолойгоо хүргэх, олон нийтэд нээлттэй мэдээлэл түгээх, судалгааны үр дүнг дэлгэрүүлэх, сурталчлах чиглэлээр гэрээт ажил, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх;

4. Шинжлэх ухаан, эрдэм шинжилгээний танин мэдэхүйн холбогдолтой ном товхимол, газрын зураг, атлас, гадаад, дотоод өгүүлэл, танилцуулга бэлтгэх, хэвлэх, тэдгээрт дэмжлэг үзүүлэх;

5. Газарзүйн олимпиад, уралдаан, тэмцээн, сургалт, радио ба телевизийн нэвтрүүлэг, сошиал контент боловсруулах, зохион байгуулахад оролцох, дэмжлэг үзүүлэх;

6. Монголын газарзүйн шинжлэх ухааныг дотоод болон олон улсад сурталчлах, олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах;