“Улсын Газарзүйн XXX олимпиад”-ын үеэр 44 багш сайн дурын гишүүнээр бүртгүүллээ

Монголын Газарзүйн Нийгэмлэгээс “Улсын Газарзүйн XXX олимпиад”-ын үеээр тус олимпиадын III даваанд шалгаран оролцохоор ирсэн ЕБС-ын 50 гаруй багш нарт тус нийгэмлэгийн зориого, танилцуулга, цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөсөн үйл ажиллагааны талаар танилцуулга хийсэн. Танилцуулгын үеэр Монголын Газарзүйн Нийгэмлэгийн сайн дурын шигүүнээр бүртгэх үйл ажиллагаа болж, тус нийгэмлэгийн сайн дурын гишүүнээр нийт 44 багш бүртгүүлсэн. Тухайлбал, Нийслэл Улаанбаатар хотоос хамгийн их буюу 13 багш бүртгүүлсэн бол орон нутгуудаас Сэлэнгэ аймгаас 4, Увс аймгаас 3, Хэнтий аймгаас 3, Өвөрхангай аймгаас 3 багш тус тус бүртгүүлсэн байна.

Монголын газарзүйн нийгэмлэгийн сайн дурын гишүүдийн тоо

Нийт дүнгээр Нийслэл Улаанбаатар хот болон 16 аймгаас 44 багш Монголын газарзүйн нийгэмлэгийн сайн дурын гишүүнээр бүртгүүлсэн бөгөөд цаашид Монголын Газарзүйн Нийгэмлэг болон орон нутгийн сайн дурын гишүүдийн хамтын өргөжүүлэн бэхжүүлэх нь чухал гэдгийг тус нийгэмлэгийн гүйцэтгэх захирал, доктор (PhD) С.Нарангэрэл онцоллоо.